ДЭЛХИЙН МЭДЭЭ

Төвөдүүдийн дундаж наслалт 70 хүрчээ

БНХАУ-ын Төвөдийн өөртөө засах орны иргэдийн дундаж наслалт өсөж, 70.6 болсон байна. Төвөдийн Эрүүл мэндийн хорооноос мэдээлж буйгаар, иргэдийн дундаж наслалт 1951 онд 35.5 байсан бол 2019 оны эцсээр 70.6 болж өсчээ. Тэр дундаа 2012-2019 оны хооронд  буюу долоон жилийн хугацаанд иргэдийн дундаж наслалт 2.4 жилээр уртассан аж. Сүүлийн жилүүдэд өөртөө засах орны зам, дэд бүтэц сайжран, аялал жуулчлал  хөгжиж, иргэдийн амьдрал сайжирч буй нь иргэдийн дундаж наслалтад нөлөөлж байгаа аж.

Ташрамд сонирхуулахад, дэлхий даяар 10.5 сая төвөд үндэстэн оршин суудгийн 44.8 орчим хувь нь Төвөдийн өөртөө засах оронд, 23.4 хувь нь Сычуань мужид, 20.1 хувь нь Хөхнуур мужид амьдардаг аж.

Эх сурвалж: Синьхуа

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet