ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ эдийн засгаа дэмжихэд 900 тэрбум ам.доллар зарцуулна

Цар тахлын улмаас хүндэрч буй эдийг засгийг эрчимжүүлэх, дэмжихэд зориулан 900 тэрбум ам.долларын багцыг АНУ-ын Сенат хэлэлцэж баталлаа. Америкийн Конгрессын хоёр танхим дахь Бүгд найрамдах болон Ардчилсан намын төлөөлөгчид өнгөрсөн амралтын өдрүүдээр эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээг хэлэлцэж, 2021 оны төсөвт ийнхүү суулгалаа.

Эдийн засгийг эрчимжүүлэх багц арга хэмжээний хүрээнд ажилгүй болсон иргэдэд тэтгэмж, тухайлбал насанд хүрсэн хүмүүс, хүүхэд тус бүрт 600 ам.доллар олгох, боловсролын салбарт хөрөнгө оруулах, мөн цар тахлын улмаас хохирол амссан жижиг дунд бизнес, агаарын тээврийн үйлчилгээний салбарыг дэмжих аж.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet