COVID-19

Европын холбоо “Pfizer” вакциныг хүлээн зөвшөөрлөө

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх “Pfizer” вакциныг Европын холбооны нутаг дэвсгэрт ашиглахыг Европын эмийн бүтээгдэхүүний агентлаг зөвшөөрчээ. “Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран гаргасан энэхүү вакциныг хэрэглээнд нэвтрүүлэх, эсэхийг одоо Евро комисс эцэслэн батлах бөгөөд ингэсэн тохиолдолд халдвар хамгийн их тархсан улс орнууд, бүсэд вакцинжуулалт эхэлнэ.

“BioNTech” компанийн тэргүүн Угура Шахина энэ талаар “Европын орнуудад вакцины эхний тунг нийлүүлэх цаг ойртож буйд баяртай байна” гэж онцолжээ. Эмнэлзүйн туршилтаар 95 хувийн үр дүнтэйг нь баталсан “Pfizer” вакциныг цельсийн 70 хэмийн хүйтэнд хадгалах горимтой бөгөөд энэ нь хадгалах, тээвэрлэх явцад хүндрэл учруулж магадгүйг мэргэжилтнүүд онцолж буй юм. Европын холбооны улсуудад вакцинжуулалтыг энэ сарын 27-ноос эхлэхээр төлөвлөж, ХБНГУ тэргүүтэй орнуудад үүнд тусгай байр гарган бэлдэж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet