COVID-19

Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 1,500 иргэн эх орондоо ирэх хүсэлт тавиад байна

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар ГХЯ-ын Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “30 улсаас 2,000 иргэн эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Дийлэнх буюу 1,500 иргэн нь БНСУ-аас ирэх юм.

Гэсэн хэдий ч дотоодод халдвар авсан иргэдийг тусгаарлах байруудад тусгаарлаж байгаа учраас тусгай үүргийн нислэгээр авчрах иргэдэд тусгаарлах байр хурэлцэхгүй Сөүлийн энэ сарын нислэгийг цуцалсан. Түүнчлэн ирэх сарын нислэийн хуваарийг одоогоор батлаагүй байгаа.

Франкуртад үлдсэн эмэгтэйн талаар цахим орчинд худал мэдээлэл их тараалаа. Хамгийн сүүлд тэр эмэгтэй өөрөө болсон үйл явдлыг маш тодорхой, үнэн зөвөөр нь мэдээлсэн. Иймд би дахин тайлбар өгөх нь шаардлагагүй. Нэг зүйл онцлоход хилийн чинад дахь Консулын газрууд иргэн бүртээ хүрч ажиллахын төлөө зорьж байна. Иргэн бүрийн өргөдлийг хүлээн авч, улсын төсвийн боломж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжтайгаар дэмжлэг үзүүлж байна. Манай улсын 600 гаруй иргэний тийзийн зардлыг олон улсын байгуулагууд гаргасан. Мөн бид нийт 200 иргэнд хүнсний тусламж үзүүлээд байна” гэлээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet