Live
COVID-19

“Сүүлийн 24 цагт халдварын 57 тохиолдол бүртгэгдэж, 55 нь БЗД-ийн эмнэлгээс илэрлээ”

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт 57 хүнд халдвар илэрлээ. Үүний 55 нь БЗД-ийн эмнэлэг байна. Ингэснээр эмнэлгийн голомт 131 боллоо.

Үлдсэн хоёр халдварын нэг нь Сэлэнгэд, нөгөө нь цэргийн төв эмнэлгийн эмч байна.

Цэргийн төв эмнэлэгт маш хүнд гэж эмчлэгдэж байсан 83 настай иргэний бие нь сайжирч Яармагийн эмнэлэгт шилжсэн аж.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 500.

  •     Сэлэнгэд – 217
  •     Улаанбаатарт – 262
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

Улсын хэмжээнд нийт халдварын тоо 1063 боллоо.

 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet