ДЭЛХИЙН МЭДЭЭ

Карабахын сэргээн босголтод нэг тэрбум ам.доллар зарцуулна

Азербейжаны эрх баригчид Уулын Карабахын дэд бүтцийн сэргээн босголтод  2.2 тэрбум манат буюу 1.3 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгджээ. Ирэх оны улсын төсвөө батлахдаа  тэд  үүнийг тусгаж, хот, тосгодын дэд бүтцийг шинэчлэх, цахилгаан, хийн сүлжээ тавих, эрүүл мэнд, боловсрол, соёлын  байгууллагуудыг сэргээн босгохоор төлөвлөж байна. 

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Уулын Карабахт зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Мөргөлдөөний оролцогч талууд аравдугаар сарын 10-нд тохиролцоонд хүрч, хэлэлцээр хийсэн бөгөөд Арменийн тал Кельбажар, Лачинский, Агдамын дүүргийг Бакугийн мэдэлд шилжүүлсэн юм. 

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet