Live
УЛС ТӨР

Ломбардны хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барив

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль болон барьцаалдан зээлүүлэх газрын хүүний асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Ломбардуудын хүү өндөр, алданги өндөр байдаг, иргэдийн хөрөнгийг багаар үнэлж авах зэргээс шалтгаалж эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсэх нөхцөл байдал гараад байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэгт хяналт байхгүй байна. Тиймээс Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр зохицуулалтгүй үлдсэн энэ салбарт энэ хүндрэлтэй цаг үед зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг  боловсруулан өргөн барилаа” гэсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet