COVID-19

Амны хаалт зүүгээгүй Ерөнхийлөгчийг торгожээ

Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньерад олон нийтийн газарт амны хаалт зүүгээгүй тул 2.5 сая песо буюу 3500 ам.доллартай тэнцэх хэмжээний торгууль ногдуулжээ. Чилид олон нийтийн газарт хүн бүр амны хаалт зүүхийг шаардаж, үүнийг биелүүлээгүй тохиолдолд их хэмжээний торгууль ногдуулах, эсхүл шоронд хорих журам үйлчилж байгаа юм.

Ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн амны хаалтгүй зураг энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнээр дуулиан дэгдсэн юм. Төрийн тэргүүн хэлэхдээ гэрийнхээ ойролцоо ганцаараа явж байхад нь нэгэн эмэгтэй ирж, хамтдаа зураг даруулахыг хүссэн бөгөөд түүнд татгалзаж чадаагүй гэсэн тайлбар хийсэн.

Ташрамд, Чилид цар тахал эхэлснээс хойш  581 мянган хүн коронавирусээр өвчилж, 16 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: Ройтерс

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet