COVID-19

20 гаруй орон Их Британитай агаарын хилээ хаав

“SARS-СoV- 2” коронавирусийн шинэ төрөл Их Британид дэгдэж, Лондон, Английн зүүн өмнөд хэсэг, Уэльст хатуу хөл хорио тогтоолоо. Коронавирусийн шинэ төрөл ийнхүү хурдацтай тархаж буйтай холбоотойгоор Европын орнууд, ОХУ, Израиль, Канад тэргүүтэй 20 гаруй улс Их Британитай агаарын хилээ тодорхой хугацаанд хаах шийдвэр  гаргалаа. Үүний зэрэгцээ Европын холбоо энэ асуудлаар яаралтай хуралдаж, бүсийн хэмжээнд шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг хэлэлцэхээ мэдэгдэж буй. Коронавирусийн мутацлагдсан шинэ төрлийг есдүгээр сард анх илрүүлсэн бөгөөд Лондонд арваннэгдүгээр сард коронавирус туссан хүмүүсийн 25 орчим хувь нь, арванхоёрдугаар сард өвчилсөн хүмүүсийн 65 хувь нь вирусийн шинэ төрлийн халдвар авсан гэж судлаачид үзэж байна.

Их Британиас гадна Нидерланд, Дани, Австрали, Италид вирусийн шинэ төрөл илрээд буй.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet