ДЭЛХИЙН МЭДЭЭ

Д.Трампыг дэмжигчид түүний “тангараг өргөх ёслол”-ыг цахимаар зохион байгуулах гэж байна

Сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа, АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид түүнд зориулж, “онлайн-тангараг өргөх ёслол” зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНУ-ын төрийн тэргүүнийг дэмжигчид “Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх хоёр дахь ёслол” нэртэй хуудсыг “Facebook” сүлжээнд нээсэн байна. “Ёслол”-ыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байденыг тангаргаа өргөх өдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагт товложээ. Энэхүү арга хэмжээнд оролцохоор хэдийнээ 60 мянга гаруй хүн бүртгүүлсэн байна.  

Д.Трамп Флорида муж дахь Мар-а-Лаго эдлэн газартаа “тангараг өргөнө” гэх мэдээлэл мөн олон нийтийн сүлжээнүүдээр тараад байгаа юм. Энэ мэдээллийг Америкийн удирдагчийн сонгуулийн сурталчилгааны зөвлөх Жейсон Миллер 12 дугаар сарын 18-нд няцаажээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet