СОЁЛ УРЛАГ

Дуучин Ариана Гранде сүй тавьжээ

Америкиийн дуучин, продюсер, Грэммийн шагналт Ариана Гранде найз залуу Далтон Гоместойгоо сүй тавьснаа инстаграм хуудсандаа зарлажээ. Тэрбээр сүйн бөгжтэй зургаа нийтэлж “Үүрд хамтдаа” гэж бичсэн байна. Түүний сүйт залуу Далтон Гомес Лос-Анжелесын үл хөдлөх хөрөнгиийн “Аарон Кирман” компанид ажилладаг нэгэн. 

Ташрамд, Ариана Гранде Канадын дуучин Жастин Бибертэй хамтарсан “Stuck With U” дуугаа өнгөрсөн тавдугаар сард гаргаж, уран бүтээлээс олсон орлогоо “First Responders Children’s” санд хандивласан юм. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet