COVID-19

ОХУ-д судалгаанд оролцсон иргэдийн 44 хувь нь коронавирусийн вакцинаас татгалзжээ

Их Британи, ОХУ, Канад зэрэг хэд хэдэн улсад коронавирусийн вакцинжуулалт хэдийн эхлээд байгаа билээ. Вакцинжуулалтад вирусийн халдвар авах өндөр эрсдэлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг эхний ээлжинд хамруулж байгаа юм. Гэсэн ч коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг үр дүнтэй гэж бодохгүй байгаа хүмүүс цөөнгүй байна.

ОХУ-ын ард иргэдийн дунд явуулсан санал асуулга үүнийг харуулж буй. “Superjob” компаниас явуулсан судалгаагаар, Оросын 1.6 мянган иргэний 44 хувь нь коронавирусийн вакцинаас татгалзахаа илэрхийлсэн бол 22 хувь нь хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгджээ. Вакцины үр дүнд эргэлзэж буй хүмүүсийн дунд эмч нар ч байна. Өнгөрсөн наймдугаар сард “Эмчийн лавлах” цахим хуудсаар явуулсан  санал асуулгад оролцсон эмч нарын 52 хувь нь вакциныг хийлгэхгүйгээ илэрхийлжээ. 

Коронавирусийн улмаас 300 мянган хүн амиа алдаад байгаа АНУ-д ч вакцинаас татгалзагчид цөөнгүй. “Ассошиэйтед пресс”-ийн мэдээлж буйгаар, америкчуудын тал хувь нь вакцин хийлгэхэд бэлнээ илэрхийлж буй бол ард иргэдийн 26 хувь нь эрс эсэргүүцэж байна.  Вакцинаас татгалзаж буй хүмүүсийн дийлэнх нь гаж нөлөө үзүүлж магадгүй хэмээн эмээж буйгаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Ассошиэйтед пресс

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet