ДЭЛХИЙН МЭДЭЭ

Д.Трампын штаб сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

АНУ-ын Ерөнхийлөгчид дахин нэр дэвшсэн Д.Трампын штаб сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлжээ. Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгууль Пенсильвани мужид будлиантай болсон хэмээн тэд үзэж, АНУ-ын Дээд шүүхэд өргөдөл гаргасан аж.

Трампын штабын хуульчид Пенсильванийн санал хураалтын дүнг хүчингүйд тооцож, мужийн сонгогчдын коллегийг дахин сонгох шаардлагатай гэж үзэж буй.

Ташрамд, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден олонхын санал авч, ялалт байгуулсан. Мөн энэ сарын 15-нд сонгогчдын коллегийн санал хураалт болж, тэдний олонх нь Төрийн тэргүүнээр Жо Байдены төлөө саналаа өгсөн билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet