ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японд их хэмжээний цас орж, 9,000 гаруй өрх цахилгаангүй болжээ

Японы Нийгата, Хёго мужид энэ сарын 14-ний өдрөөс хойш гурван өдрийн турш их хэмжээний цас орсны улмаас 9,000 гаруй айл өрх цахилгаангүй болсон тухай NHK мэдээллээ. Мөн Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацүнобү Като “Замын тодорхой хэсэг хаагдаж, олон машин боогдсон, хөдлөх боломжгүй болсон мэдээллийг бид авсан. Энэ асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр тухайн үүрэг, чиглэлийн сайд нар уулзалдана” гэж мэдэгджээ.

PHOTOS | Record Snowfall in Japan's Northern Regions, First Snow in Kyoto |  JAPAN Forward

Гифү, Хёго мужид цахилгаан дамжуулах шугам, харилцаа холбооны шугам нь эвдэрснээс болоод 50 орчим хүн гадаад орчноос тусгаарлагдсан байна. Түүнчлэн нийслэл Токиог хойд хэсгийн Акита мужтай холбодог төмөр замын шугамын нэг нь цасанд боогджээ.

Эх сурвалж: NHK

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet