COVID-19

Архангайн Цэцэрлэг суман дахь хоёр сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

Архангай аймгийн Цэцэрлэг суманд гарсан хоёр сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Цэцэрлэг сумын хоёр иргэн эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэхээр ирж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад, улмаар хариу нь сул эерэг гарсан.

АОК, сумын онцгой комисс, эмнэлгийн байгууллагаас хариу арга хэмжээ яаралтай авч, сорьцыг PCR шинжилгээгд хамруулахаар хүргүүлээд байсан юм. Хариу нь ийнхүү сөрөг гарлаа гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet