COVID-19

Коронавирусийн эсрэг 61 вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа оржээ

Дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг 146 өөр вакцины туршилт үргэлжилж байгаа ажээ.

Үүнээс 61 вакцин судалгааны ажил эмнэлзүйн туршилтын үе шат руу орсон байгаа бол үлдсэн 85 туршилт клиникийн өмнөх судалгааны түвшинд үргэлжилж байна. Түүнчлэн одоогийн байдлаар 17 вакцины судалгаа клиникийн туршилтын сүүлийн үе шат буюу эмнэлзүйн судалгааны гуравдугаар үе шатанд хүрээд байгаа юм. Хамгийн сүүлд ОХУ-ын Вектор институц болон Германы биотехнологийн “CureVac” компанийн вакцины хөгжүүлэлт клиник туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд шилжсэн.

Тэгвэл АНУ, Их Британи болон Канад улсуудад “Pfizer” болон “BioNTech” компанийн боловсруулсан “BNT162b2” вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлсэн бол ОХУ-д Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн эрдэмтдийн боловсруулсан “Sputnik-V” вакциныг хүн амын дархлаажуулалтад нэвтрүүлээд байна. Мөн АНЭУ болон Бахрейн улсуудад БНХАУ-ын төрийн өмчит “Sinopharm” компанийн вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон билээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet