ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Таван хорт зуршлаа хаяснаар 10 жилээр урт наслах боломжтой

Тамхи татах, тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх, огцом жин нэмэх, согтууруулах ундаа хэрэглэх, эрүүл бус хоол хүнс хэрэглэх гэсэн таван муу зуршлаа хаяж чадвал 7-10 жил урт наслах боломжтой гэдгийг Харвардын их сургуулиас явуулсан судалгааны дүн харуулжээ.

Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Франк Ху “Дээр дурдсан таван хорт зуршлаас зайлсхийж, 50 наснаасаа эхлэн амьдралын эрүүл хэв маягийг хэвшил болгосон хүмүүс бусадтай харьцуулахад арав гаруй жилээр урт наслахаас гадна хорт хавдар, зүрх судастай холбоотой өвчнөөр өвдөх тохиолдол бага байсан” гэдгийг онцолжээ. Уг судалгааг 28 жилийн турш хийж, 38 мянган эрэгтэй, 73 мянган эмэгтэйг хамруулсан байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан хорт хавдартай хүмүүс дээр дурдсан таван хорт зуршлаас зайлсхийснээр дунджаар 23 орчим жил удаан амьдарч байжээ. Ямар төрлийн хорт хавдар туссанаас шалтгаалан энэ төрлийн өвчтэй хүмүүс дунджаар 11 жил амьдардаг гэсэн судалгаа байдаг.

Avoid these five risk factors and live longer, study says - CNN

Франк Ху “Эрүүл хэв маяг амьдралыг уртасгахаас гадна архаг хууч өвчин хүндрэхээс сэргийлж, хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг нь энэ судалгаагаар батлагдлаа. Муу зуршлаа орхиход хэзээ ч оройтдоггүй. Бүхий л амьдралынхаа турш эрүүл хэв маягаар амьдарна гэдэг боломжгүй ч хэрэгжүүлж болох эерэг зуршлыг өөртөө бий болгохыг хичээх хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: edition.cnn.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet