НИЙГЭМ

Польш улс Улаанбаатарт ЭСЯ-аа нээнэ

Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэр гаргажээ. БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.

Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй гэж хэлснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet