ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-д их хэмжээний цас оржээ

Пенсильвани, Нью-Йорк тэргүүтэй 14 орчим мужийн зарим хэсэгт 60 см орчим цас оржээ. Энэ үеэр Пенсильванийн төв хэсэгт олон автомашин мөргөлдсөний улмаас хоёр хүн нас барсан байна.

Цаг агаарын таагүй байдал өнгөрсөн даваа гарагт эхэлсэн “Covid-19” эсрэг вакцинжуулалтыг тасалдуулж магадгүй байгаа юм. Учир нь, хэд хэдэн муж дахь коронавирусийн туршилтын зарим төвүүдийг түр хугацаагаар хаажээ. АНУ-ын Үндэсний цаг уурын албанаас зарим нутгаар өнгөрсөн жилтэй харьцуулахад илүү их цас орохоор байгааг анхааруулжээ.

Пенсильванийн Центр Каунтигийн зарим хэсэг лхагва гарагийн шөнө 33 см хүртэл цас орсон байна. Пеннсильванийн цагдаа нарын мэдээлснээр Клинтон тойргийн Интерстейтэд 30-60 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, олон хүн бэртжээ. Түүнчлэн Нью-Йорк хотод 27 автомашин мөргөлдсөнөөс зургаан хүн бэртжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet