БОЛОВСРОЛ

Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулахаар боллоо

Монгол Улс, Унгар улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол Улсын БШУЯ, Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг энэ сарын 17-нд байгууллаа.

Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгарын талыг төлөөлж Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский нар гарын үсэг зурж албажуулав. 

Санамж бичгийн хүрээнд, Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр жил бүр Монгол Улсын 200 иргэнийг Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах юм.

Эх сурвалж: БШУЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet