Live
COVID-19

“Энэ сарын 25-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцалсан”

ЭМЯ, ХӨСҮТ-ийн ээлжит мэдээллийн цагаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэж, Франкфуртаас Европын орнуудад амьдарч байсан иргэд ирсэн. Өнөөдөр дахин нэг онгоц ирэх бөгөөд 14:20 цагт газардана. 

Дараагийн нислэг энэ сарын 20-нд Токио чиглэлд хийгдэх бол дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 25-нд Сөүл чиглэлд хийхээр төлөвлөсөн нислэгийг цуцаллаа” гэсэн юм.

Тодруулбал, дотоодод гарсан халдварын голомтын ойрын хавьтлуудыг тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд бэлдсэн тусгаарлах байруудад байршуулахаас өөр аргагүй болсон гэсэн юм.

1 сэтгэгдэл

  1. Биндэръяа

    2020-12-18

    Тест хийв

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet