ДЭЛХИЙН МЭДЭЭ

ЕХ Беларусийн албан тушаалтнуудын эсрэг хоригоо өргөтгөжээ

Европын Холбоо Беларусийн эрх баригчдын эсрэг хоригоо өргөтгөж, 29 хувь хүн, 7 хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулжээ.

Тодруулбал, тус улсын парламентын дээд танхимын дарга Наталья Кочанова, Ерөнхий прокурор Андрей Швед, Мэдээлэл, харилцаа холбооны сайд Игорь Луцкий, Шадар сайд Анатолий Сивак хар жагсаалтад оржээ.   

Түүнчлэн Беларусийн үндэсний телевизийн захирал Иван Эйсмонт, Минскийн Гүйцэтгэх хорооны дарга Александр Турчин, Гродно мужийн гүйцэтгэх хорооны дарга Владимир Караник, бизнес эрхлэгчид багтсан байна.

Өмнө нь Европын Холбоо Беларусийн эрх баригчдын эсрэг хоёр удаагийн багц хориг арга хэмжээ авах үед хар жагсаалтад 55 албан тушаалтныг оруулжээ. Тэдний дотор Александр Лукашенко, хүчний байгууллагын төлөөлөгчид орсон байна. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet