Live
COVID-19

ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн эмнэлгээс халдварын 18 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 18 иргэнээс буюу БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс халдвар илэрлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтын халдвар нийт 20 боллоо. Эхний батлагдсан тохиолдлууд халдвар гарч байсан голомт бүхий газарт амьдардаг бөгөөд тухайн бүс нутгаас эхтэй халдварын голомт үүссэн байх магадлал өндөр байгаа. Батлагдсан тохиолдлуудын хавьтал 645 хүнийг олж тогтоон, 266 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарласан. Эхний 469 хүнд хийсэн хавьтлын шинжилгээгээр халдвар илрээгүй. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмч, ажилчин, өвчтөн гээд 379 хүний тусгаарлаад байна” гэлээ.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 470.

  •     Сэлэнгэд – 216
  •     Улаанбаатарт – 163
  •     Дархан-Уулд – 45
  •     Орхонд – 25
  •     Дорноговьд – 32
  •     Говьсүмбэрт – 4
  •     Архангайд – 3 батлагдсан тохиолдол байна.

 Улсын хэмжээнд нийт 941 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet