ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадад борооны ус худалдаж эхэллээ

Хятад Улс энэ долоо хоногоос эхлэн борооны усыг бирж дээр албан ёсоор арилжаалж эхэллээ. Хятадад усны хомсдол сүүлийн жилүүдэд улам гүнзгийрсээр байгаа. Тус улсын усны нөөцийн 80 хувь нь өмнөд хэсэгтээ төвлөрдөг тул Бээжин-Тяньжин-Хэбэй тэргүүтэй эдийн засгийн хувьд тэргүүлэх арав гаруй муж ойрын хэдхэн жилийн дотор усны хомсдолд нэрвэгдэхээр байгаа юм.

2014 оноос хойш Бээжин ус худалдаалах талаар судалж эхэлсэн бөгөөд 2016 онд Хятадын Усны биржийг албан ёсоор байгуулжээ. Өнгөрсөн даваа гарагт тус бирж Хятадын төв Хунань мужийн төв Чанша хотод орон нутгийн хоёр хувийн компани болон нутгийн захиргааны байгууллагуудын хооронд борооны усны анхны арилжаагаа хийжээ. Биржийн мэдээлснээр, Хунан Ючуан орчныг хамгаалах инженерийн компани 20 мянган куб метр хур тунадасны усыг нэг куб метрийг нь 0.7 юань (0,11 ам.доллар) -оор худалдаж авсан байна. Борооны усыг цуглуулахын тулд тоног төхөөрөмжийг орон сууцны барилга дээр суурилуулж болох бөгөөд үл хөдлөх эзэмшдэг пүүсүүдээс гадна хувь хүн ч худалдаж болох аж.

Эх сурвалж: scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet