COVID-19

Цар тахлын дараа Азийн орнуудын эдийн засаг богино хугацаанд сэргэнэ

Солонгосын Үйлдвэрчний эвлэлийн холбоо коронавирусийн дараах үеийн эдийн засгийн төлөв байдлын талаарх судалгааг гаргажээ. Судалгаанд дэлхийн 18 орны эдийн засгийн холбоод, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд тэдний олонх нь дэлхийн эдийн засаг энэ онд таамаглаж, байснаас хоёр дахин буурах хандлагтай байгааг онцолсон байна. Түүнчлэн судлаачид дэлхийн эдийн засаг Wхэлбэрийн хямралд өртөж байна гэдэгт санал нэгдэж байгаа аж. Учир нь, коронавирусийн тархалт намжсаны дараа эдийн засаг бага багаар сэргэх хэдий ч коронавирус дахин тархар болон өөр төрлийн хямрал үүсэхэд илүү хүнд байдалд орох эрсдэлтэй гэнэ.

Судалгаанд оролцсон судлаачдын 56 хувь нь эдийн засаг 2021 оноос сэргэнэ гэж үзжээ. Йонсей их сургуулийн эдийн засагч Сун Тэеон коронавирус намжсан ч ирэх оны хоёрдугаар улирлаас эдийн засаг дахин уналтад орж эхэлнэ хэмээжээ. Тэрбээр коронавирусээс үүссэн өнөөгийн нөхцөл байдлаас харахад эдийн засгийн уналт, тодорхойгүй байдал цаашид ч үргэлжилэхээр байгааг онцолжээ. Судлаачдын үзэж буйгаар Азийн орнуудын эдийн засаг богино хугацаанд сэргэхээр байгаа бол Латин Америкийн орнуудын эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа аж.

Эх. сурвалж: koreatimes.co.kr

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet