ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин: Оросын тусгай албадууд Навальныйг алахыг хүссэн бол ажлаа дуустал хийх байсан

Жил бүр зохион байгуулагддаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн хурал өчигдөр болсон. Хурал коронавирусийн цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас хэвлэлийн хурал видео хэлбэрээр явагдаж буй. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) Навальныйг хордуулсан гэх нотолгоог олж илрүүлсэн тухай асуултад Путин “Сөрөг хүчний улстөрч Алексей Навальный АНУ-ын тусгай албаны дэмжлэгийг авч байна.

Оросын тусгай албадууд түүнийг алахыг хүссэн бол ажлаа дуустал хийх байсан” хэмээжээ. Навальный өнгөрсөн наймдугаар сард Новичок хэмээх хорт бодист хордож, Сибирийн Омск хотод хүргэгдэж, тэндээсээ Берлинд очин удаан хугацааны эмчилгээ хийлгэсэн юм. Кремль түүнийг хордуулсан хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн. Путин мөн ОХУ АНУ-тай харилцах харилцааны асуудалд анхаарал хандуулж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед зарим асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж байгаагаа онцолжээ. Тэрбээр “АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч дотоод, гадаад бодлогын туршлагатай хүн” гэжээ. Путин санал хураалт явуулснаас хойш зургаан долоо хоногийн дараа буюу Сонгуулийн коллеж Байдений ялалтыг албан ёсоор баталгаажуулсны дараа түүнд баяр хүргэсэн. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх сард албан тушаалаасаа огцорсны дараа түүнийг дэмжихэд бэлэн байгаа эсэх талаар асуухад “Трампт Оросод ажил хайх шаардлага гарахгүй байх” гэжээ.

Оросын хакерууд 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд яагаад Трампыг ялахад туслаагүй вэ гэсэн асуултад Путин АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцоогүй хэмээгээд “Оросын хакерууд одоо хүртэл ажлаа хийж байгаа. Гэхдээ энэ агуу улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй. Энэ бол зүгээр л таамаглал. АНУ-Оросын харилцаанд сөргөөр нөлөөлөх шалтаг юм” гэжээ.

Эх сурвалж: edition.cnn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet