COVID-19

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусийн халдвар авчээ

Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон коронавирусээр халдварлажээ. Түүний хариу лабораториар батлагдсан бөгөөд энэ тухай BBC мэдээллээ.

Франц Улсад коронавирусийн халдварын 2.4 сая батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Баруун Европт нэгд, дэлхийд тавд жагсаж байгаа юм. Харин нас баралтынхаа тоогоор долоод жагсаж байна.

Ташрамд дурдахад, Францад коронавирусийн халдварын тархалт гаарсаны улмаас энэ долоо хоногоос шөнийн цагаар хөл хорио тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд 20:00–06:00 цагийн хооронд зөвшөөрлийн хуудасгүйгээр гэрээсээ гарах хориотой байгаа юм.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet