COVID-19

Нийслэлийн эмзэг бүлгийн өрхүүдэд туслах “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аянг Ардчилсан намаас өрнүүллээ

Коронавирусийн халдварыг Монгол Улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна. Иймийн учир АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аян энэ сарын 17-19-нд 21 аймагт өрнөж, өндөрлөх юм.

Ардчилсан намаас “Хотынхондоо хониор тусалъя” хандивын аянг эхлүүллээ

21 аймгийн Ардчилсан намын хороод иргэд, малчдаас хандив цуглуулан  энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулна.

Энэ аяныг дэмжин Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба  тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.  

Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байна. Ийм аян анх удаа болж байгаа юм.

АРДЧИЛСАН НАМЫН ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet