COVID-19

Зургаан залуу хүн тутмын нэг ажилгүй болжээ

Коронавирусийн дэгдэлт эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд зургаан залуу хүн тутмын нэг нь ажилгүй болсон талаар Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас мэдээлжээ.

Тус байгууллагын тэргүүн Гай Райдер цар тахал залууст тэр тусмаа эмэгтэйчүүдэд хүндхэн сорилт болж байгааг онцолсон байна. Өнгөрсөн онд залуусын ажилгүйдлийн түвшин 13.6 хувь байсан нь 267 сая залуу хүн ажил, хөдөлмөр эрхлэхгүй байна гэсэн үг юм. Түүнчлэн 15-24 насны залуусын олонх нь бага цалинтай тогтвортой бус ажил, хөдөлмөр эрхэлдэг байна.

Коронавирусийн тархалт намжиж, хөдөлмөрийн зах зээл сэргэсэн ч залуусын ажилгүйдлийн түвшин буурахааргүй байгааг холбогдох албаныхан онцолж байгаа юм. Цар тахлын дараа дэлхийн олон оронд ажлын цаг 50 орчим хувиар буурна гэсэн судалгаа байгаа юм.

Эх сурвалж: aljazeera.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet