COVID-19

Хорио цээрийн дэглэмийг хүүхдүүд хэрхэн өнгөрүүлж байна вэ

“The New York Times” дэлхийн хэд хэдэн орны хүүхдүүдтэй холбогдож, хорио цээрийн дэглэмийн үед өдрийг хэрхэн өнгөрөөдөг талаар нь асуужээ. Хүүхдүүдийн олонх нь маш их уйдаж байна хэмээгээд сургуульдаа явж, найз нартайгаа уулзахыг хүсэж буйгаа илэрхийлсэн байна.

Declan Walsh, a 9-year-old from Brooklyn, says that he misses his friends at school. And he’s bored, too.

Саша Удович (9 настай)-Тун удахгүй бүх зүйл хэвийн байдалдаа орно гэдэгт итгэлтэй байна. Би найзуудаа маш их санаж байна. Цахимаар хичээлээ хийнэ гэдэг үнэхээр уйтгартай. Хөл хорионд орсноор би сургуульд явдаг байх үеэсээ илүү олон ном уншиж байгаа.

Juny Tranel, 11, of San Francisco, says that he tries hard not to get distracted at home.

Иуда Ражски (7 настай)-Бүхий л өдрийг эцэг, эхтэйгээ өнгөрөөнө гэдэг үнэхээр сайхан байна. Математик бол миний хамгийн дургүй хичээл. Гэхдээ хамгийн дургүй хичээлээ хийхэд минь аав минь тусалж байгаа.

Ана (15 настай)-Өдөр бүр сургууль дээрээ зургаа орчим цаг зарцуулалгүйгээр хүссэн үедээ хичээлээ хийж, үлдсэн цаг хугацааг өөртөө зарцуулах боломжтой том давуу тал болж байна. Миний хувьд дүү нартаа хичээлээ хийхэд нь туслахаас гадна хоол хийж сурч байгаа.

Sasha Udovich, 9, left, and Anna Schofield, 8, finding a way to say hello in Los Angeles.

Элла Диван, (6 настай)- Би “Google Classroom”-ээр дамжуулан онлайн сургалтад хамрагдаж байгаа. Түүнчлэн өглөө бүр багш нартайгаа video call хийж байгаа. Харин үлдсэн цагаа эмэгтэй дүүтэйгээ хамт өнгөрөөдөг.

Сиэда Сайима, (15 настай)-Онлайноор сурснаас танхимаар сурах нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгож байна. Хэдийгээр ойлгоогүй зүйлсээ багш нараасаа асууж болох ч надад одоо ч мянга мянган асуулт байсаар байна. Түүнчлэн гэрээсээ сурч байхад анхаарал сарних нь амархан байдаг. Миний хувьд хичээлээ хийх, телевиз үзэх, хоол хийхэд нь ээждээ тусалж өдрийг өнгөрөөж байгаа.

Эх сурвалж: nytimes

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet