ДЭЛХИЙН МЭДЭЭ

Орос ирэх жил Хятадад 15-18 сая тонн нүүрс нийлүүлнэ

Оросын хамгийн том коксжих нүүрсний орд газар “Эльгауголь” Хятадын “GH-Shipping” хөлөг онгоцны оператор компанитай хамтарсан компани байгуулахаар болжээ. Компани Хятадад хийдэг нүүрсний нийлүүлэлтээ 2023 он гэхэд нэгээс 30 сая тонн болгож нэмэгдүүлэх, цаашид 50 саяд тоннд хүргэхийг зорьж байгаа аж. Түүнчлэн бусад нүүрс олборлогч компани Хятадад хийдэг нийлүүлэлтээ нэмэгдүүлэх төлөвтэй байгаа хэдий ч үнийн хөөрөгдлийг дэвэргэж байгаа нь урт хугацаандаа үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж байна.

“Guohang Ocean Shipping” компанитай хамтран ажилласнаар Эльгийн нүүрсийг Хятадын зах зээл дээр сурталчлах, нийлүүлэлтийг хангах, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, Хятадын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, эцсийн хэрэглэгчдийг олоход тус болно хэмээн “Эльгауголь” компанийн мэдэгдэлд дурджээ. Төлөвлөгөөний дагуу 2020 онд хийгдэх 1-1.5 сая нүүрсний нийлүүлэлтийн хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн болгох аж.Тийнхүү Хятад нь Эльгиний нүүрсний хамгийн том хэрэглэгч болох бөгөөд Эльгийн жилд олборлох нүүрсний хэмжээ нь 2023 он гэхэд таван саяас 45 сая тоннд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: https://lloydslist.maritimeintelligence.informa.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet