newswire

Эрчим хүчний хоногийн ачаалал 18 хувиар өсжээ

ЭХЯ-наас эрчим хүчний системийн хоногийн үйл ажиллагаа, ачааллын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал өнөөдөр мэдээллээ. 

Тэрээр, “COVID-19”-ийн цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газраас гаргасан цахилгаан, дулаан эрчим хүчний хэрэглээний тодорхой хэсгийг хөнгөлж чөлөөлөх шийдвэрээр улсын хэмжээнд цахилгааны 738 мянга, дулааны 346 мянган хэрэглэгч байгаагаас нийслэлд 25 мянган ААН, 381 мянган өрх чөлөөлтөд хамрагдаж буйг мэдээллээ. Аймаг, орон нутагт 26 мянган ААН, байгууллага, 297 мянган өрх мөн хамрагджээ. 

Өнгөрсөн хоногт эрчим хүчний системийн хамгийн оргил ачаалал 1308 мВт-д хүрч ажиллажээ. Эрчим хүчний ачаалал өөрчлөгдөж буйг тэрээр өнгөрсөн оны мөн үеийн байдалтай харьцуулж мэдээлсэн юм. Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 15-нд хоногийн хэрэглээний оргил ачаалал 1108 мВт байжээ. Тэгвэл өнөөдөр тэр үеэс хоногийн ачаалал 18 хувиар өсжээ. Энэ нь 200 мВт-ын ачаалал бий болсон гэсэн үг аж.

Дарь-Эх, Ганц худаг чиглэлийн гэр хорооллынхон цахилгааны хэрэглээгээ хэмнэж, 25 хувиар бууруулжээ. 

Нийслэл дэх өнгөрсөн хоногийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачаалал, хэрэглээний өсөлт, дуудлага, гарч буй зөрчлийн талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” (УБЦТС) ТӨХК-ийн Технологийн албаны дарга Т.Мөнхболд өнөөдөр 17.30 цагт танилцуулав.

Тэрээр, 24 цагийн байдлаар Улаанбаатар хотод хоногийн хэрэглээ 770 мВт-аар буюу 7 хувиар өсжээ. (өмнөх өдөр нь буюу энэ сарын 14-нд 10 хувийн өсөллттэй байв).

Орон сууцны хороололд 12 дугаар сарын 14-нд 2 хувийн өсөлттэй байсан өчигдрөөс 9 хувиар буурчээ. Харин гэр хороололд цахилгааны хэрэглээ 22 хувиар өсжээ. Гэр хороололд хамгийн их өсөлттэй гарсан нь:

  • зуслангийн чиглэлд 32 мВт-аар буюу 49 хувиар, 
  • нисэх, Яармагийн чиглэлд 34 мВт-аар буюу 44 хувиар тус тус өсжээ.
  • Баянхошуу чиглэлд 33 хувиар,
  •  Дэнжийн мянга, Хайлаастад 28 хувиар, 
  • I болон III хорооллын арын гэр хороололд 25 хувиар,
  • Улаанхуаран, Амгалангийн чиглэлд 15 хувиар,
  • Орбит, Толгойт, “Их наран”-гийн чиглэлд 6 хувиар өссөн бол 
  • Дарь-Эх, Ганц худаг чиглэлийн гэр хорооллынхон цахилгааны хэрэглээгээ хэмнэж, 25 хувиар бууруулжээ. 

Өнгөрсөн 24 цагт УБЦТС ТӨХК-ийн дуудлагын 7004-7004 дугаарын утсанд 4920 хэрэглэгч холбогдож хүчдэл унасан талаар болон ажлын захиалга өгч, мэдээлэл зөвлөгөө авчээ. Мөн өнгөрсөн хугацаанд 83 гэмтэл, 79 зөрчлийг илрүүлжээ. 

1 сэтгэгдэл

  1. Moira Lusby

    2020-12-19

    i love this best suited article

    https://www.perfectreplica.is/

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet