НИЙГЭМ

Автомашин согтуугаар жолоодсон 35 зөрчил гарчээ

Энэ сарын 16-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1,323 гомдол, мэдээлэл иржээ.

Үүнээс,

  • Зөрчлийн дуудлага мэдээлэл 589,
  • Хулгайтай холбоотой 9,
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87,
  • Гэмт хэргийн шинжтэй 36 мэдээлэл ирсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 35, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 86, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 121, хүний биед халдсан 54, эрүүлжүүлэх байранд хоносон 181, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 94 тохиолдол гарсан гэж Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet