ЭДИЙН ЗАСАГ

АРИЛЖААНЫ МЭДЭЭ: Улсын их дэлгүүр хувьцаа хамгийн их уналттай байлаа

Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн бирж дээр өчигдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 18,336,786.71 төгрөгийн үнийн дүн бүхий 222,502 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс, “Шарын гол” ХК (SHG +12.82%) болон “Дархан нэхий” ХК (NEH +2.64%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хай би ойл” ХК (HBO -4.76%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID -4.47%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 2,217 ширхэг нэгж эрхийг нийт 232,785 төгрөгөөр арилжаалсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 75797 ширхэг үнэт цаас 28,044,890 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.21 хувиар буурч, 17751.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,617,048,381,387.61 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet