ДЭЛХИЙН МЭДЭЭ

Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөнө

Дональд Трамп Жорж В.Буш гэх мэт өмнөх Ерөнхийлөгч нарын мөрийг дагахгүй гэдэг нь олон зүйлээс харагдаж байгаа юм. Албан тушаалаасаа буух нь тодорхой болсны дараа намдаа нөлөө үзүүлэхүйц улс төрийн үйл ажиллагааны хороо хэдийнэ байгуулаад байгаа аж. Тэрбээр улс төрийн нөлөөгөө хадгалах хүсэлтэй буйгаа олон удаа илэрхийлсэн. Ямартай ч Трамп олны анхаарлын төвд байхын тулд хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авч магадгүй талаар шинжээчид онцолжээ. Түүнийг “Fox News”-ийг худалдаж авч магадгүй гэсэн таамгийг олон хүн дэвшүүлсэн байна. Сонгуулийн дүн хараахан гараагүй байхад Аризона мужид Байден ялсан хэмээн мэдээлсэн “Fox News”-т тэрбээр ихэд бухимдаж байв. Саутгемптоны их сургуулийн Нийтийн эрхзүйн тэнхимийн профессор Жейкоб Эйзлер “Трамп бүх зүйл дээр хувийн ашиг сонирхлоо урьтал болгодог. Хэрвээ тэрбээр хөзрүүдээ зөв хольж чадвал БНН дахь нөлөөгөө хадгалах бүрэн боломжтой” хэмээжээ. Түүнчлэн Трамп 2024 оны сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлнэ гэдэгт Цагаан ордны Тамгын газрын даргаар ажиллаж байсан Мик Малвейни эргэлзэхгүй байна. Нөгөөтэйгүүр, “ялалтыг хулгайлах боломжийг бүү олго” гэсэн Трампын уриалга, санал тоолох явц зэрэгт БНН-ын элит бүлгийнхэн үндсэндээ ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Энэ бол хүчээ дахин хуваарилах, 2024 оны сонгуульд илүү найдвар тавин оролцохоор /гэхдээ Трампгүйгээр/ намын удирдлага дотроо шийдсэнийг харуулж байж магадгүй гэнэ. Ойрын үед БНН-аас нэрээ дэвшүүлэхийн тулд Трампын өрсөлдөгчид болох Сенатын гишүүн Марко Рубио, Тед Круз, Крис Кристи нар идэвхжих магадлалтай гэнэ. Форбс өнгөрсөн есдүгээр сард ноён Трампын хөрөнгө 600 сая ам.доллароор буурч, 2.5 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцоолжээ.

Эх сурвалж: todayonline.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet