ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Пробиотик эрүүл мэндэд үнэхээр тустай юу

Тараганд агуулагдаж, эмийн сангийн тавиур дээр худалдаалагдаж эсвэл капсулан байна уу гэдгээс үл хамааран дэлхий даяар олон мянган хүн пробиотикийг өдөр тутамдаа хэрэглэж байдаг. Гэтэл Америкийн Гастроэнтерологийн холбооноос гаргасан шинэ тайланд ашигтай бактери нь гэдэсний эрүүл мэндэд тийм ч тустай нөлөө үзүүлдэггүй талаар онцолсон байна. Ялангуяа шархлаат колит, кроны өвчин, хоол боловсруулах замын эмгэгүүдийн үед ямар ч нөлөө үзүүлдэггүй аж.

Техасын анагаах ухааны төвийн хүүхдийн гастроэнтерологич, доктор Джеффри Прейдис “Хоол боловсруулах системын олон төрлийн эмгэгт ашигтай бактерийг ашиглаж, судалгаа хийсэн ч төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй байсан”талаар CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Пробиотикууд нь тараг тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүнд агууллагддуг жижиг бактери, мөөгөнцрийн нэгдэл.

Зөвхөн АНУ-д гэхэд жилд 3.9 сая хүн ашигтай бактери хэрэглэж, эм үйлдвэрлэгч компаниуд зургаа гаруй тэрбум ам.доллар олдог байна. Америкийн Гастроэнтерологийн холбооноос мэдээлж буйгаар пробиотик нь урьдчилан сэргийлэх л зорилготой аж. Түүнчлэн дархлаа султай хүн пробиотик хэрэглэснээр сөрөг нөлөө илэрч болзошгүй гэдгийг эмч нар онцолж байна.

Эх сурвалж: edition.cnn

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet