ДЭЛХИЙН МЭДЭЭ

Гэрээний ажилчид БНСУ-д дахин нэвтрэх боломжтой

Солонгос Улс цагаач ажилчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах зорилгоор дахин нэвтрэх зөвшөөрөх шаардлагыг хөнгөвчлөхөөр Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар баталсан талаар Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар буюу Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн систем (EPS) -ийн дагуу цагаач ажилчид БНСУ-д анх гурван жил хүртэлх хугацаагаар ажиллах гэрээ байгуулах бөгөөд дараа нь ажил олгогч нь зөвшөөрвөл хугацааг нэг жил 10 сараар сунгаж болно. Харин шинэ хуулийн дагуу гэрээний ажилчид Солонгост дөрвөн жил 10 сарын хугацаанд ажлын байраа солилгүйгээр тогтвортой ажиллаж, эх орон руугаа буцсан тохиолдолд гурван сарын дотор дахин тус улсад нэвтрэх боломж олгож магадгүй юм байна. Харин одоогоор ажиллах хүчний дутагдал үүсээд байгаа тул дөрвөн жил 10 сарын хугацаанд ажлын байраа солилгүйгээр тогтвортой ажиллаж байгаад нутаг буцсан гаднын иргэд нутаг очсоноос хойш нэг сарын дараа БНСУ-д эргэн ирэх боломжтой аж. Мөн салбар дотроо ажлын байраа сольсон цагаач ажилчид тодорхой ур чадвар дээр суурилсан шалгуурыг хангасан тохиолдолд дахин нэвтрэх зөвшөөрөл авах боломжтой гэнэ. Ажлын байраа сольсон гадаадын ажилчид БНСУ-д дахин ирэх боломжгүй байдаг одоогийн тогтолцоог ажил олгогчид байнга ашиглаж, зүй бус хандлага гаргадаг. Өөрчлөгдсөн дүрмүүд ойролцоогоор зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох юм.

Кёнги мужийн Намянжу хотын Гадаад ажилчдын халамжийн төвийн дарга Ли Янг “Дөрвөн жил өөр оронд амьдарсан гадаадын ажилчдын хувьд эх орондоо гэр бүлтэйгээ ердөө нэг сарыг хамтдаа өнгөрөөгөөд дахин гэрээгээр ажиллахаар явах нь хэтэрхий богино байна” хэмээгээд Засгийн газраас гадаадын ажилчдад гурван сарын хугацаанд хүссэн үедээ чөлөөтэй нэвтрэх боломжийг олгохыг санал болгожээ.

Эх сурвалж: koreatimes.co.kr

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet