Live
ЗАСГИЙН ГАЗАР

Цахилгааны зүй бус, ЗОХИОМОЛ ХЭРЭГЛЭЭ үүсгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаа талаар салбарын сайдууд мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЭХЯ-наас “Өнгөрсөн оны мөн үеийнхнтэй тэнцэх цахилгаан, дулааны хэрэглээг төр дааж, үлдсэнийг нь иргэд төлөхөөр боллоо” гэж мэдээллээ.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Тавинбэх “Цар тахлын үед иргэд, ААН-д дэмжлэг үзүүлэхээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, ус тогны мөнгийг тэглэсэн. Энэ шийдвэртэй холбоотой журам гарсан. Бид тогтоол гарах үед эрсдлийг тооцож байсан ч хэрэглээг одоо байгаа хэмжээнд нэмэгдэнэ гэж бодоогүй. 2-3 дахин нэмэгдсэн. Нүхтэд л гэхэд 2 дахин нэмэгдэж, амьдардаггүй байр саваа очиж халааж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь огт хэрэглэдэггүй байсан хэрэглээг бий болгож, зохиомол хэрэглээ үүсгээд байна” гэсэн юм.

2 сэтгэгдэл

  1. Н.Цэвээнсүрэн

    2020-12-16

    Хэрэгжих боломжгүй бол Засагын газарын шийдвэрээ яаралтай цуцлахыг санал болгож байна, ААН айл өрхүүд цахилгааны төлбөрөө шударгаар төлөөд явсан нь дээр шүү дээ,харин Эрдэнэт үйлдвэрээс татаж авах 650 тэрбумаа улс орны хөгжилд болон өөр шаардлагтай салбарт хувирлаачээ.Чоно борооноор гэдэг шиг Эрчим хүчний салбартаа хяналт тавьж чадахгүй байж Төр Засаг нь тэр ААН , Айл өрхүүд нь тэр шулуулж хохирмооргүй байгааг анхааралдаа авна уу.

  2. Н.Цэвээнсүрэн

    2020-12-17

    Тавинбэх сайдтан та одоогийнх шиг ийм их хэрэглээ гарч ирнэ гэж бодоогүй гэвүү….. бодож суух биш тооцоо судалгаа боломжоо тооцоолж байж гаргадаг юм наадхыг чинь, хүний үгээр үг хийж ачаалал нэмэгдсэн гээд мэдэмхийрч суухийн оронд Эрчим Хүчний Салбартаа бугшсан идээ бээрийг шахан цэвэрлэ, хэт их тансаглалыг нь хянаж шалга тэндээс чинь маш их зүйл гарна гэдгийг анхааралдаа авчих. Ер нь Төр засгаасаа давсан толгойтой, Төрийн шийдвэрийг хүчгүйдүүлж Эрдэнэт үйлдвэрээс төлөх 650 тэрбум, дээр нь ТААЗ нэртэй журам гэгчээрээ Төрийг ч Ард иргэдийг ч луйвардах гэсэн санаагаа эртхэн больчихвол яасан юм бэ дэ та нар.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet