НИЙГЭМ

“Ипотекийн зээл хойшлуулах хүсэлтийн 92 хувийг шийдвэрлээд байна”

Гэрэл зургийг MPA.mn

Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ.

Эдгээр хүсэлтээс дээрх өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж эргэн төлөлтийг хойшлуулаад байна гэж Монголбанкнаас мэдээллэээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet