НИЙГЭМ

Дугуй засварт гал гарч, нэг иргэн амиа алдлаа

Гэрэл зургийг MPA.mn

Энэ сарын 16 буюу өнгөрсөн шөнийн 00:27 цаг орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д дугуй засварын сендвичин барилга шатсаны улмаас иргэн Б /42 настай, эрэгтэй/ нас баржээ.

Тус дуудлагыг 16-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 00:35 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet