COVID-19

Орон нутгийн лабораторийн эмч нарыг PCR оношилгооны арга зүйд сургав

Орон нутгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг КОВИД-19 халдварын PCR оношилгооны арга зүйд сургах 10 хоногийн сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид зохион байгууллаа. Тус сургалт нь коронавируст халдварын цар тахлын үед орон нутгийн лабораторийн шинжилгээний чадавхыг сайжруулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилготой.

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон , Эрдэнэс таван толгой ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлгийн эмч нар хамрагдлаа.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор PCR оношилгоо хийх арга зүйд сургах нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Замын-Үүд сумын PCR машинд засвар, үйлчилгээ хийж оношилгооны бэлэн байдлыг хангалаа.

Эх сурвалж: ЭМЯ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet