COVID-19

Их Британид коронавирусийн мутацид орсон шинэ төрөл бүртгэгдэж, 1000 гаруй хүн халдварлалаа

Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок “Английн зүүн өмнөд хэсэгт халдварт өвчин хурдацтай тархаж буйтай холбоотой байж болох коронавирусийн шинэ төрлийг илрүүлсэн. Энэ төрөл нь өмнө нь илрүүлж байсан хувилбаруудаас илүү хурдан тархдаг болохыг урьдчилсан дүн шинжилгээ харуулж байна. Одоогоор олон улсын түвшинд геномын судалгаа хийх байна” хэмээжээ.

Мутацид орсон шинэ төрлийн коронавирусээр халдварласан мянга гаруй тохиолдол голдуу Их Британийн өмнөд нутагт бүртгэгдсэн бөгөөд энэ тоо улам бүр нэмэгдэж байгаа аж. Шинэ төрлийн вирусний талаарх мэдээллээ Их Британи Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага руу явуулжээ.

Коронавирусийн шинэ төрлийн халдвар авсан хүн илүү хүнд хэлбэрээр өвчилж, вакцин ч удаан хугацаанд үйлчлэхгүй байж магадгүй гэнэ. Лондон, Кент, Эссекс, Хертфордширийн зарим хэсэгт “Сovid-19”-ийн халдвар эрчимжиж, эдгээр газрын оршин суугчдаас арчдасын шинжилгээ авахад коронавирусийн шинэ төрөл олноор илэрсэн байна. Лондон хотын хоёрдугаар зэргийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шатаар ахиулж гуравдугаар зэргийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet