ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Байден ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө

АНУ-ын сонгогчдын Коллеги ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгч, Байдены ялалт баталгаажлаа. Коллеги нийт 538 гишүүнтэй бөгөөд 300 гаруй гишүүн түүнийг дэмжжээ. Гэсэн хэдий ч сонгогчдын коллегийн саналыг ирэх нэгдүгээр сарын 6-нд Конгрессын нэгдсэн хурлаар тоолох юм. Тодруулбал, муж тус бүрт сонгогчдын Коллегийн гишүүдийн саналыг Конгресс руу илгээж төлөөлөгчдийн танхим болон Сенатын хамтарсан хурлаар тоолно гэсэн үг.

Түүнчлэн ирэх нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч тангараг өргөж үүрэгт ажилдаа орох юм.

Харин Ерөнхийлөгч Дональд Трампийн хувьд одоо хүртэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсээр байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet