СОЁЛ УРЛАГ

Унгар улстай Кино урлагийн салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлыг хөндлөө

-СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙД БОРБАЛА ОБРУШАНСКИЙТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ-

Соёлын сайд С.Чулуун Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушанскийтай өнөөдөр цахим уулзалт хийж, Унгар Улсын Элчин сайдад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэв. Мөн 2020 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг онцоллоо.

No description available.

Унгар Улсын Элчин сайд Борбала Обрушанский Соёлын яам байгуулагдсан явдалд баяр хүргэн Соёлын сайд С.Чулуунд ажлын өндөр амжилтыг хүргэж цаашид Монгол Улстай Кино урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай онцлон дурьдаж, хоёр улсын хамтарсан түүхэн болон уран сайхны кино бүтээх хамтын ажиллагааг Унгар Улсын Засгийн газар дэмжиж байгааг илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний номын сан Унгар Улсын Үндэсний номын сантай хамтарсан гэрээ байгуулах, Археологи, Угсаатны музейн хамтын ажиллагааг өргөтгөх, сонгодог урлаг, соёлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, харилцан “Хүннүгийн түүх – Ази ба Европт” үзэсгэлэн гаргах асуудлуудыг хамтран хийхээр тохиролцов. Талууд уулзалтын үеэр 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан жажин Д.Сүхбаатрын эмч байсан Раднотийн холбогдох гэрэл зургийн цуглуулгаар үзэсгэлэн гаргах тухай ярилцаж, цаашид соёл, урлагийн чиглэлээр богино болон урт хугацааны сургалтад уран бүтээлчдийг хамруулах, номын сан, музей, архив болон соёлын өв дурсгалтай холбогдох ажлууд дээр хамтарч ажиллах талаар санал солилцов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet