COVID-19

Аргентин ирэх онд хүн амынхаа гуравны хоёрыг дархлаажуулна

 Аргентин ирэх онд 30 сая иргэнээ буюу нийт хүн амынхаа гуравны хоёрыг вакцинжуулахыг зорьж байна гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Агустин Росси даваа гарагт мэдээлжээ.

А.Российн мэдээлснээр, 2021 оны эхний гурван сард өндөр настнууд гэх мэт халдвар авах эрсдэл хамгийн өндөр хүмүүсийг дархлаажуулахад голчлон анхаарч, тухайн онд 30 сая хүнийг дархлаажуулна гэж найдаж байгаа ажээ.

Аргентинд “COVID-19” халдварын анхны тохиолдол энэ оны гуравдугаар сарын 3-нд бүртгэгдсэнээс хойш 1 498 160 хүн халдвар авч, 40766 хүн нас баржээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet