COVID-19

Долоон тэрбум хүнийг хэрхэн вакцинжуулах вэ

Дэлхий даяар Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй вакциныг боловсруулахаар ажиллаж байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар “Бидний амьдралын хамгийн чухал, хамтын хүчин чармайлт” гэж нэрлээд буй.

Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцин гарган авчихаад байгаа ч долоон тэрбум хүнийг бүгдийг нь хэрхэн вакцинжуулах вэ гэдэг асуулт урган гарч ирээд байна. Хүн төрөлхтөнд Ковид-19 вакцин хэдэн тэрбум тунгаараа шаардлагатай болно. Гэтэл үйлдвэрлэлээс ихээхэн зүйл шалтгаална. Олон улсын вакцины холбоо “Gavi”-гаас дэлхийн улс орнуудад хандан вакцины түгээлтийн талаар одоо бодож эхлэхийг уриалаад байна. Гэхдээ олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх нь тийм ч хялбар биш, баян орнууд хангамжаа найдвартай хангах үүднээс эмийн компаниудтай хоёр талт хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. “Gavi”-гийн гүйцэтгэх захирал Сет Беркли хамгийн том бэрхшээлийн нэгээр “вакцины үндсэрхэг үзэл”-ийг мөн нэрлэсэн байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet