COVID-19

Коронавирус яагаад ханиаднаас илүү хурдан тархдаг вэ

Бусад төрлийн вирус, халдварт өвчинтэй харьцуулахад коронавирус маш хурдацтай тархсаар байна. Ердөө жил хүрэхгүй хугацаанд энэхүү вирус дэлхийн даяар тархлаа. Теннесси их сургуулийн судлаач, халдварт өвчний судлалын доктор Оливия Проспер хэлэхдээ коронавирус томуунаас ялгаатайгаас гадна тэсвэртэй гэдэг нь олон судалгаагаар батлагдсан гэв. Түүнчлэн коронавируст суперспредерүүд буюу хэдэн зуу, мянган хүнд өвчин халдварлуулдаг супер тараагчууд байдаг гэлээ.

Жишээ татахад, Өмнөд Солонгос халдвар авсан хүмүүсийн тоо 30 хүрээгүй байхад нь вирусийн тархалтыг зогсоож чадсан. Гэсэн хэдий ч “Өвчтөн 31” гэдэг кодтой эмэгтэй 1200 орчим хүнд халдвар тараасан. Энэ эмэгтэй хэт шүтлэгтэй хүн бөгөөд ханиалгаж, халуурч байсан хэдий ч сүмийн цуглаанд явсаар л байжээ. Өмнөд Солонгост 10 хоногийн дотор халдвар авсан хүмүүсийн тоо 30-аас 5000 болж өсчээ. Covid-19-ийн улмаас нас баралтын түвшинг тогтооход хүндрэлтэй байгаа нь үнэн, гэхдээ 1-3 хувь байна гэсэн судалгаа бий. Энэ нь улирлын чанартай ердийн ханиадтай харьцуулахад 20 дахин өндөр, SARS (10 хувь) ба MERS (25 хувь) өвчнүүдтэй харьцуулахад хамаагүй бага гэсэн үг.

Covid-19-ийн улмаас нас барах тохиолдлын тоо нь тухайн улсын эрүүл мэндийн тогтолцооны ачаалал болон эмнэлгийн тусламжийг хэр зэрэг хурдан үзүүлж байгаагаас маш ихээр шалтгаалж байна. Жишээ нь, Германд нас баралтын түвшин 0,3 хувьтай байгаа бол Италид бараг есөн хувьд хүрээд байгаа юм.

Эх сурвалж: todayonline.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet