ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ирэх жил Монголын эдийн засаг 7.7 хувиар өснө

Гэрэл зургийг MPA.mn

“Fitch” агентлаг Монгол Улсын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилж, таван хувиар агшина гэж тооцоолж байсныгаа зургаан хувь болгож бууруулжээ.

Монголоос экспортолж буй бараа, бүтээгдэхүүний эрэлт БНХАУ-д IV улиралд нэмэгдэх төлөвгүй байгаа нь эдийн засаг агшихад нөлөөлөхөөр байгаа аж. Харин эдийн засгийн өсөлтийг хойш татаж буй суурь хүчин зүйлс ирэх онд харьцангуй бага байгаа тул өмнөх 6.5 хувийн өсөлтийн төлөвөө сайжруулж, 7.7 хувь болгожээ. Хэдий тийм боловч дэлхийн эдийн засаг эмзэг байгаа тул гадаад хөрөнгө оруулалт 2020 оны хоёрдугаар хагаст тааруу байх төлөвтэй байгааг сануулсан байна. Нөгөө талаас импорт эрс буурсан тул гадаад худалдааны алдагдал буурч, эдийн засагт тодорхой хэмжээгээр дэмжлэг болно гэж тооцоолжээ.

Эх сурвалж: fitchratings.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet