СОЁЛ УРЛАГ

Дэлхийн хамгийн шилдэг гэрэл зургийн таван сэтгүүл

1. DIGITAL CAMERA WORLD

New-look Digital Camera magazine out now! | Digital Camera World

Дижитал гэрэл зургийн чиглэлээр дагнан ажилладаг бөгөөд хамгийн сайн гэрэл зураг авахад туслах чанартай зөвлөгөө, техник, зөвлөмжийг хүргэдэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүлийн тусламжтайгаар та гэрэл зургийн нарийн ширийн зүйлийг сурч, гэрэл зургийн засварлах програмын талаар сурах боломжтой. Та захиалгаас гадна дараах зүйлийг авах болно.

• Зөвхөн гишүүдийн онлайн портал руу нэвтрэх, нэмэлт дижитал контент, видео хичээл, жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлэх

• Жилд 1 тусгай хэвлэл

• Жилд 1 DVD

• Гэрэл зургийн шоу нэвтрүүлэг 20%-ийн хямдралтай үнээр үзэх эрх.

2. AMATEUR PHOTOGRAPHER

Amateur Photographer (@AP_Magazine) | Twitter

Ур чадвараа дээшлүүлэхийг хүсэж буй гэрэл зурагчдад зориулсан сэтгүүл юм. Тоног төхөөрөсжийн үнэ, техник технологийн зөвлөмж болон гэрэл зургийн талаарх бусад олон төрлийн мэдээллийг багтаадаг сар тутмын сэтгүүл.

Гэрэл зургийн үндсэн хэсгүүдийн талаар заахаас гадна хар, цагаан өнгийн зураглал үүсгэх талаар сайн мэдээлэлтэй нийтлэлүүдийг багтаадаг. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн гэрэл зургийн тоног төхөөрөмжийн тойм, туршилтын талаарх мэдээлэл нийтэлдэг.

3. PRACTICAL PHOTOGRAPHY

Practical Photography April 2015 - Adventures of a lifestyle photographer -  KHS Photography

Хамгийн сүүлийн үеийн камер, линз, тоног төхөөрөмж дээр суурилж, сайн гэрэл зураг авах аргуудыг заадаг. Түүнчлэн туршлагатай гэрэл зурагчдын заавар, зөвлөгөөг багтаадагаараа онцлог. Үүнээс гадна анхлан суралцагчдад зориулсан камерын зөвлөгөө ч бий.

4. BLACK AND WHITE PHOTOGRAPHY

Black + White Photography Magazine - April 2012 Subscriptions | Pocketmags

Хар цагаан гэрэл зураг сонирхогчдод хамгийн тохиромтой сэтгүүл. Дэлхийн алдартай гэрэл зурагчдын гайхалтай зургуудыг нэгтгэдэг бөгөөд бүтээлийн бүрэн түүхийг багтаадагаа онцлогтой. Үүнээс гадна ВАНЕССА ВИНЧИП, НИК БРАНДТ, ДЭВИД БЭЙЛИ, МАЙКЛ КЕННА, САРА МУН, МАЙКЛ АККЕРМАН зэрэг хүмүүсийн ярилцлагыг дугаар бүрээс алдалгүй унших боломжтой.

5. OUTDOOR PHOTOGRAPHY

BDM's Photography User Guides Magazine - Complete Outdoor Photography  Subscriptions | Pocketmags

Одтой тэнгэр эсвэл хүрхрээ болон байгалийн зурах авах сонирхолтой хүмүүст хамгийн тохиромжтой сэтгүүл. Гэрэл зураг сонирхогчдын хамгийн түгээмэл асуултуудад хариулт өгөхөө гадна камерны бүх төрлийн тохиргооны зөвлөгөө, мэдээллийг хүргэдэг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet