COVID-19

Ш.Оргил: Сэжигтэй гэж тооцогдон тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илэрсэн

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ. Учир нь сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 5 хүн коронавирусийн халдвартай нь тогтоогдсон бөгөөд эдгээр иргэд дээрх аймагт бүртгэгдсэн юм.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлэхдээ “14-21 хоногийн өмнө сэжигтэй гэж тооцогдон тусгаарлагдсан таван хүнд коронавирус илэрлээ. Энэ хүмүүс нэг гэр бүлийн 3, өөр нэг гэр бүлийн 2 иргэн юм. Ингэхдээ 3-4 дэх удаагийн давтан шинжилгээгээр вирус илэрлээ” гэсэн юм.

Одоогоор аймгийн нэгдсэн эмнэлэгт халдвартай 18 хэвтэн эмчлүүлж байгаа бол аймгийн хэмжээнд 13 тусгаарлах байранд 120 иргэн хяналтад байна. Гадуур явахгүй гэр гэртээ байж, хөл хорионы дэглэмээ сайтар барихыг хүсэж байна.

Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын өрх бүрээс нэг хүнийг буюу нийт 4,449 иргэнийг шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд СӨРӨГ гарсан байна. Шинжилгээнд хамрагдсан эдгээр хүмүүс нь өнөөдөр шинээр бүртгэгдсэн 5 хүнтэй огт хамаагүй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet